ШИЛДЭГ ҮЗМЭРҮҮДИЙНХЭЭ ЗУРГААР ИЛ ЗАХИДАЛ ХИЙЖЭЭ
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд үнэт, ховор үзмэрүүд олон бий. Тиймээс эдгээр үзмэрээ олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор музейн хамт олон шилдэг үзмэрүүдийнхээ зургаар ил захидал хийн худалдаанд гаргажээ. Үүнийг найз нөхөд, хамт олондоо төдийгүй гадны зочид төлөөлөгчдөд дурсгал болгон өгөхөд тохиромжтой. Цаашлаад жуулчдын анхаарлыг татах, музейг зорин ирэх үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ч давуу талтай […]
АМЕРИКИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ САНАЛАА УЛАМЖИЛЖЭЭ
Аймгийн Засаг дарга М.Идэрбат ЗДТГ-ын гадаад харилцаа, олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний хамтаар АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майк Клеческитай албан уулзалт хийжээ. Уулзалтаар Засаг дарга М.Идэрбат орон нутагтаа Америкийн соёл мэдээллийн төв байгуулах саналтай байгаагаа уламжилжээ. Энэхүү төвийг орон нутагт байгуулсанаар хүүхэд, залуучууд англи хэлийг орон нутагтаа […]
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 264 ХҮН ОРНО
2021 оны нэгдүгээр ээлжийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийт 264 иргэн бүртгүүлжээ. Шалгалт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болно. Шалгалтын бүртгэл цахимаар хийгдсэн байна. Шалгалтын байранд тогтсон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, халдвар хамгааллын дэглэмийн баримтлан нэг ээлжинд 25 хүнтэй байхаар төлөвлөжээ. Шалгалтын үйл явцад төрийн албаны салбар зөвлөлөөс гадна мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллах […]
3 САРЫН 13-НААС ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨНӨӨ ХААНА
Аймгийн Онцгой комиссын наймдугаар хурлын шийдвэрээр Сүхбаатар аймаг хот хоорондын хөдөлгөөнөө 03 дугаар сарын 13-ны 08 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Энэ нь улаанбаатар хотод өвчлөл хурдацтай тархаж буйтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг тодотгов. Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаантай бол 13А маягтаар, зайлшгүй албан томилолт, буяны ажил болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэдийг […]