2021 оны нэгдүгээр ээлжийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийт 264 иргэн бүртгүүлжээ. Шалгалт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болно. Шалгалтын бүртгэл цахимаар хийгдсэн байна.
Шалгалтын байранд тогтсон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, халдвар хамгааллын дэглэмийн баримтлан нэг ээлжинд 25 хүнтэй байхаар төлөвлөжээ. Шалгалтын үйл явцад төрийн албаны салбар зөвлөлөөс гадна мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллах аж.
Т.ОДОНЧИМЭГ