ТУСГААРЛАХ ЭМНЭЛЭГТ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙСАН АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Цайрт минераль компаниас цар тахлын энэ үед аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс 16 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эхо оношлогооны аппаратыг хүлээлгэн өглөө. Энэхүү аппаратыг халдварын батлагдсан тохиолдлуудыг эмчилж буй тусгаарлан ажиглах эмнэлгийн байранд ашиглах юм байна. Зөөврийн эхо аппараттай болсноор эрүүл бүсээс буюу нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд өдөр тутамд ашиглаж байгаа […]
СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЭГҮЙ
Аймгийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймгийн хэмжээнд сүүлийн хоёр хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй гэдгийг мэдэгдэв. Тодруулбал, аймгийн хэмжээнд 04 дүгээр сарын 04-ний байдлаар 1488 иргэнийг түргэвчилсэн, 1463 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулснаас 04 дүгээр сарын 04-ний 06 цагийн байдлаар өвчлөл нэмэгдээгүй байна. Харин 21 хүн тусгаарлан ажиглах байранд, 2758 иргэн гэрийн ажиглалтад байгаа гэх […]
ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ХИЙЖ ДУУСГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Сүхбаатар аймагт вакцинжуулалт эхэллээ. Эхний ээлжинд 4503 хүн тун вакцин ирсэн байна. Үүнийг тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилчид, эрүүл мэндийн салбарынхан, эрчим хүч, ус дулааны зэрэг стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид, сургууль цэцэрлэгийн багш нарт хийх аж. Эхний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн 335 ажилтныг вакцинжуулахаар эхлүүлсэн бөгөөд эмнэлгийн ажилчдыг гурав хоногт, бусад иргэдийг […]
ХАТУУ ХӨЛ ХОРИО ДАХИН 7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймагт тогтоогоод байсан хатуу хөл хориог долоо хоногоор дахин сунгалаа. Өөрөөр хэлбэл 04 дүгээр сарын 11-ний 06 цаг хүртэл хөл хорио үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өвчний тархалтыг зогсооно гэж үзэж байгаа юм. Одоогоор тус аймагт батлагдсан тохиолдол 40 болсон бөгөөд Мөнххаан, Уулбаян, Баруун-Урт сумдад өвчин илэрч, Мөнххаан суманд голомтлон […]