Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАТУУ ХӨЛ ХОРИО ДАХИН 7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймагт тогтоогоод байсан хатуу хөл хориог долоо хоногоор дахин сунгалаа. Өөрөөр хэлбэл 04 дүгээр сарын 11-ний 06 цаг хүртэл хөл хорио үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өвчний тархалтыг зогсооно гэж үзэж байгаа юм.

Одоогоор тус аймагт батлагдсан тохиолдол 40 болсон бөгөөд Мөнххаан, Уулбаян, Баруун-Урт сумдад өвчин илэрч, Мөнххаан суманд голомтлон тархаж байгаа, халдвар 7-8 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрч байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан юм.  Батлагдсан тохиолдлуудын 38 иргэний биеийн байдал хөнөн, хоёр иргэнийх хүндэвтэр байгааг ЭМГ-аас мэдээллэв.

Энэ хугацаанд төвийн доторх хөдөлгөний хяналтыг чангатгаж, бүхтөрийн албан хаагчдыг хөдөлгөөнт эргүүлд гаргахаар болов. Ингэхдээ тусгай чиг рэг бүхий байгууллагууд болон хүргэлтийн үйлчилгээнээс бусад төрлийн авто машинд зөвшөөрөл олгохыг зогсоож, төрийн албан хаагчдыг төв дотор машин унахыг хориглолоо.

Мөн дам харьцагчдын давтан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрны сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргаж, сум сумруу нь явуулахаар болов.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтагчид Онгон суманд очсон тул тус сумын улаан бүсд шилжүүллээ. Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах уагийн хуваарийг 08-20 цаг болгож багасгав.