Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 38 БОЛЛОО

Аймгийн Онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийлээ. Тус аймагт коронавирусний халдварын тохиолдол 27-оор нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 38 боллоо.
Тодруулбал, Мөнххаан суманд хийсэн “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээс 22, тус сумтай хил залгаа нутагладаг Уулбаян сумаас таван тохиолдол илэрчээ.
Мөнххаан суманд ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын нэг ажилтан халдвар авсан байна. Мөн Уулбаян сумын таван тохиолдлын нэг нь Баруун-Урт сумын есдүгээр багт ирсэн иргэн байжээ. Тиймээс тус багт ариутгал халдваргүйжүүлэлт хийх, харьцагчийг тогтоох тандалтын ажлуудыг хийж эхлээд байна. Одоогоор сүүлд батлагдсан тохиолдлуудыг тухайн сумдаас нь зөөвөрлөн авч ирэх ажлыг өрнүүлээд байгаа аж.

Т.ОДОНЧИМЭГ