Сүхбаатар аймгийн хэмжээнд 04 дүгээр сарын 02-ны байдлаар ойрын болон памхарьцаг иргэдээс 1411 PCR, 910 түргэвчилсэн оношлуурын шинжилгээг аваад байна. Эдгээрээс Дорнод аймагруу явуулсан шинжилгээний урьдчилсан дүнгээр 13 хүний хариу эерэг гарчээ. Гэвч үүнийг дахин баталгаажуулах шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд үүний дараа албан ёсоор зарлана гэлээ.
Мөн эдгээр 13 тохиолдлыг эцсийн байдлаар баталгаажсаны дараа хаанаас илэрсэн гэдгийг зарлах юм байна.
Сүхбаататр аймагт ковид 19-ийн батлагдсан 11 тохиолдлын ойрын болон харьцагчдыг шинжлгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд 53 мянга гаруй талбайг ариутгажээ.
Одоогоор батлагдсан 11 тохиолдлын биеийн байдал хөнгөн, эмчилгээ үргэлжилж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Т.ОДОНЧИМЭГ