Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТУСГААРЛАХ ЭМНЭЛЭГТ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙСАН АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Цайрт минераль компаниас цар тахлын энэ үед аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс 16 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эхо оношлогооны аппаратыг хүлээлгэн өглөө.

Энэхүү аппаратыг халдварын батлагдсан тохиолдлуудыг эмчилж буй тусгаарлан ажиглах эмнэлгийн байранд ашиглах юм байна.

Зөөврийн эхо аппараттай болсноор эрүүл бүсээс буюу нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд өдөр тутамд ашиглаж байгаа аппаратыг тусгаарлан ажиглах эмнэлэгрүү зөөвөрлөх шаардалагагүй болж байгаа юм. Яг ийм хүнд нөхцөлд аппаратыг хоёр эмнэлгийн хооронд зөөвөрлөнө гэдэг маш эрсдэлтэй. Тиймээс олон олон эрсдлээс хамгаалах цаашлаад иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаад үнэхээр баяртай байна. Яалт ч үгүй манай эмнэлэгт нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжийн нэг гэж АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ.

Т.ОДОНЧИМЭГ