Сүхбаатар аймагт халдварын долоон тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 47 боллоо. Мөнххаан суманд дөрөв, Уулбаян суманд хоёр, Эрдэнэцагаан суманд нэг тохиодол илэрчээ. Эрдэнэцагаан суманд илэрсэн тохиолдол нь нэг ой зургаан сартай хүүхэд бөгөөд өвчний эх үүсвэр тодорхойгүй байгаа аж.
Тус хүүхэд нь сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тандалтын шинжилгээгээр коронавирусний халдвар илэрчээ. Улмаар баталгаажуулах сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан. Мөн ойрын харьцагч болон гэр бүлийн гишүүдийн шинжилгээг авч оношлуулахаар илгээсэн байна.
Нийт батлагдсан тохиолдлын 46 нь Баруун-Уртад, дээрх нярайг суманд нь тусгаарлан эмчилж байна.
Баруун-Урт суманд өвчлөл бүртгэгдээгүй хэвээр байна.
Т.ОДОНЧИМЭГ