СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, НИЙТ 81 БОЛЛОО
Сүүлийн 24 цагт Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тохиолдол таваар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 81 боллоо. Сүүлд нэмэгдсэн тохиолдлууд нь бүгд Сүхбаатар сумаас илэрсэн байна. Тус иргэдийг бүгдийг АНЭ-ийн тусгаарлах эмнэлэг рүү зөөвөрлөн авчирсан бөгөөд тусгаарлах эмнэлэгт 65, Эрдэнэцагаан сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Харин 04 дүгээр сарын 13-нд дөрвөн иргэн эдгэрч эмнэлгээс гарсан […]
МАЛЧДЫН 80 ОРЧИМ ХУВЬ НЬ НООЛУУРАА ТУШААЖЭЭ
Энэ жил Сүхбаатар аймаг 400 гаруй тонн ноолуур бэлтгэж, 60 гаруй тэрбум төгрөгийг малчид болон аймаг орон нутагт төвлөрүүлнэ гэж төвлөжээ. Одоогоор нийт малчдын 80 орчим хувь нь ямаагаа самнаж, ноолуураа тушаагаад байна. Ноолуурын ханш ч өндөр эхэлсэн учир малчид ямаагаа эрт самнаж, харьцангуй өндөр үнээр борлуулсан гэж мэдээллээ. Манай аймгийн малчид ямаагаа эрт самнадаг. […]
МАЛ ТӨЛЛӨЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сүхбаатар аймагт энэ жил 1,7 сая хээлтэгч мал төллөнө. Одоогоор бог малын 60 орчим, бод малын 20 гаруй хувь нь төллөөд байна. Мал төллөлт хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Харин малын зүй бус хорогдол 26 мянгад хүрчээ. Энэ нь нийт малын нэг хувьд хүрэхгүй учир хэвийн хорогдол гэж үздэг […]