Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАЛ ТӨЛЛӨЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сүхбаатар аймагт энэ жил 1,7 сая хээлтэгч мал төллөнө. Одоогоор бог малын 60 орчим, бод малын 20 гаруй хувь нь төллөөд байна. Мал төллөлт хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Харин малын зүй бус хорогдол 26 мянгад хүрчээ. Энэ нь нийт малын нэг хувьд хүрэхгүй учир хэвийн хорогдол гэж үздэг аж. Өвлийн ид хүйтэнд бага мал дороосоо бага зэрэг ширвэгдсэн, өөр ноцтой хорогдол байхгүй гэлээ.

Т.ОДОНЧИМЭГ