Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮҮЛИЙН 24 ЦАГТ ХАЛДВАРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, НИЙТ 81 БОЛЛОО

Сүүлийн 24 цагт Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тохиолдол таваар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 81 боллоо. Сүүлд нэмэгдсэн тохиолдлууд нь бүгд Сүхбаатар сумаас илэрсэн байна.

Тус иргэдийг бүгдийг АНЭ-ийн тусгаарлах эмнэлэг рүү зөөвөрлөн авчирсан бөгөөд тусгаарлах эмнэлэгт 65, Эрдэнэцагаан сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Харин 04 дүгээр сарын 13-нд дөрвөн иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт 15 иргэн эдгэрээд байаа юм.

Нийт батлагдсан тохиолдлын зургаа нь хүүхэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 147 иргэнээс түргэвчилсэн, 149 иргэнээс PCR шинжилгээ авч, Дорнод аймаг дахь лаборатори руу илгээжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 24, гэрийн ажиглалтад 2124 иргэн байна.

Халдвар нь ихэвчлэн батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхдийн хүрээлэл дундаас илэрч байгаа учир иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Т.ОДОНЧИМЭГ