04 дүгээр сарын 14-ний 12 цагийн байдлаар Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 92 боллоо.
Ингэснээр Мөнххаан суманд 68, Эрдэнэцагаанд нэг, Сүхбаатарт 12, Уулбаянд 8, Баруун-Уртад 3 тохиолдол бүртгэгдээд байна.
38 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол одоогоор АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 53, Эрдэнэцагаан сумын ЭМТ-д нэг иргэн эмчлүүлж байна. Эмчлүүдэгсдийн 88,8 хувийн биеийн байдал хөнгөн байгаа аж.
Сүүлийн 24 цагт 406 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 248 иргэнээс PCR шинжилгээг авч Дорнод аймагруу илгээжээ.
Т.ОДОНЧИМЭГ