Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИРГЭД АЙМГААС ГАРЧ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭГ УДАА ХИЙНЭ

Сүхбаатар аймагт хөл хорионы дэглэм 27 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд сумдаас аймагт, аймгаас сумдад очоод гацсан иргэдийг, хөл хориог дахин сунгасантай холбоотойгоор нэг удаа зорчих хөдөлгөөн хийхийг аймгийн Онцгой комиссоос зөвшөөрлөө. Мөнххаан, Онгон, Сүхбаатараас бусад сумдын иргэдэд энэ нь хамаарах бөгөөд заасан хугацаанд нэг л удаа зорчих юм. Тодруулбал Халзан, Наран, Асгат, Баруун-Урт […]

ХӨЛ ХОРИОГ ДАХИН 14 ХОНОГООР СУНГАВ

Аймгийн Онцгой комиссын 16 дугаар хурал болж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд хөл хориог дахин 14 хоногоор сунгав. Энэ хугацаанд мөрдөгдөх зохицуулалтууд хуучин хэвээр байх юм. Өөрөөр хэлбэл аймгийн төвийг тойрсон болон төв доторх хяналтын постууд үргэлжлүүлэн ажиллана. Иргэд хүнс, эм эмнэлгийн хэрэгслээ хүргэлтийн үйляилгээгээр авч, банк ажиллахгүй, харин […]

ОРОН НУТГИЙНХАА ХЭВЛЭЛИЙН АЖИЛТНУУДАД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЗҮЙЛСИЙГ ИЛГЭЭЛЭЭ

Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” ТББ-аас орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн салбарын ажилчдад халдвар хамгааллын эд зүйлсийг хандивлав. Аюулт цар тахлын энэ цаг үед өвчний голомтод тусгай хүчнийхэн, эрүүл мэндийн салбар, төрийн байгууллагынхантай мөр зэрэгцэн ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнууддаа тэд өөрсдөө хандив цуглуулан нийт 600 гаруй мянган төгрөгийн эд материалыг илгээжээ.  Уг илгээмжинд амны хаалт, […]

Д.БАТГЭРЭЛ ЭРХЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭЙ Ч ТУЛААНЫ СПОРТЫГ СОНГОЖЭЭ

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д элсэж, гэрээ байгуулан Монгол Улсынхаа нэргийг гаргаж буй анхны бөгөөд цорын ганц тамирчин бол Данаагийн Батгэрэл юм. Тэрээр 1989 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Түүний хүүхэд нас Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид өнгөрчээ. Учир нь аав, ээж нь хоёулаа тэнд ажилладаг байж. Харин наймдугаар […]

БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 151 ХЭВЭЭР БАЙНА

Сүүлийн 24 цагт тус аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй, эдгэрч эмнэлгээс гарсан иргэн байхгүй. Нийт батлагдсан тохиолдол 151 хэвээр байна. Тусгаарлах эмнэлэгт 68, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд суманд байгаа зургаан иргэний биеийн байдал хөнгөн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Халдварын тохиолдол анх батлагдснаас хойш аймгийн хэмжээнд PCR шинжилгээг 6079, […]