Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОРОН НУТГИЙНХАА ХЭВЛЭЛИЙН АЖИЛТНУУДАД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЗҮЙЛСИЙГ ИЛГЭЭЛЭЭ

Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” ТББ-аас орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн салбарын ажилчдад халдвар хамгааллын эд зүйлсийг хандивлав.

Аюулт цар тахлын энэ цаг үед өвчний голомтод тусгай хүчнийхэн, эрүүл мэндийн салбар, төрийн байгууллагынхантай мөр зэрэгцэн ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнууддаа тэд өөрсдөө хандив цуглуулан нийт 600 гаруй мянган төгрөгийн эд материалыг илгээжээ.  Уг илгээмжинд амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий, микрофоны хамгаалалт, дархлаа дэмжих витамин багтжээ. МСНЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын зүгээс илгээмжийг байгууллагууд болон ажилчид, мөн ахмадууддаа хуваарилан өгсөн юм.

Одоогоор Сүхбаатар аймагт нэг телевиз, нэг сайт, нэг сонин албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр байгуллага болоодтөрийн албанд хэвлэл мэдээллийнхээ чиглэлээр ажилладаг гээд нийт арваад хүн л цар тахлын үеэр тогтмол ажиллаж, орон нутгийнхаа иргэдэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байгаа билээ.

Сүхбаатар нутгийн гаралтай сэтгүүлч, зохиолчдын нэгдсэн “Талын түрлэг” ТББ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл уран бүтээлчдээ дэмжих, хамтран ажиллах, туршлага солилцох, бие биенээсээ суралцах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын нэг юм.

Т.ОДОНЧИМЭГ