Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХӨЛ ХОРИОГ ДАХИН 14 ХОНОГООР СУНГАВ

Аймгийн Онцгой комиссын 16 дугаар хурал болж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд хөл хориог дахин 14 хоногоор сунгав. Энэ хугацаанд мөрдөгдөх зохицуулалтууд хуучин хэвээр байх юм.

Өөрөөр хэлбэл аймгийн төвийг тойрсон болон төв доторх хяналтын постууд үргэлжлүүлэн ажиллана. Иргэд хүнс, эм эмнэлгийн хэрэгслээ хүргэлтийн үйляилгээгээр авч, банк ажиллахгүй, харин автомат тооцооны машин /АТМ/-ууд өдрийн 12 цаг хүртэл ажиллана. Мөн барилгын материалын дэлгүүрийг хүргэлтээр үйлчлэхийг зөвшөөрлөө.

Иргэд гэрийн дэглэм сахиж буйтай холбоотойгоор халаалтын улирал 05 дугаар сарын 01-нд зогсдог байсныг 05дугаар сарын 15 хүртэл сунгажээ.

Харин зайлшгүй шаардлагатай уул уурай, газар тариалан, ногоон байгууламж, барилгын ажлуудыг тусгай зааврын дагуу явуулахаар шийдвэрлэв.

Малчдаас ирсэн хүсэлтийн дагуу тэдэнд үйлчилж байсан ШТС-ыг нэгээр нэмэгдүүлж, ажиллах цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл сунгасан байна.

Т.ОДОНЧИМЭГ