НООЛУУРЫН ҮНЭ ЦААШИД ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ
Сүхбаатар аймагт 03 дугаар сарын 20-ны байдлаар ноолуур килограмм нь 150-155 мянган төгрөгийн ханштай байна. Аймгийн хэмжээнд жилд 450-600 тонн ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Цаашид ноолуурын үнэ өсөж, 180-190 мянга хүрэх магадлалтай байгаа аж. Энэ хаврын тухайд дунджаар 500 орчим тонн ноолуур авна. Ихэнх сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор борлонгийн хорогдол их гарсан нь […]
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 85 ГОМДОЛ ИРЖЭЭ
Аймгийн Цагдаагийн газарт он гарснаас хойш 03 дугаар сарын 15-ны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 85 гомдол иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй 77 гомдол хүлээн авсан байна. Улмаар 39 хохирогчийн мэдээллийг “Холбон зуучлах хуудас”-аар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон хамтарсан багт хүргүүлж, аюулын зэргийн үнэлгээг харгалзан есөн хохирогчийг Түр хамгаалах […]
“ҮСГЭН ӨРӨГ”-ИЙН ОЛИМПИАДЫГ ЦААШИД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОНО
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Баруун-Урт сумын 2-р сургуулийн нэрэмжит Үсгэн өрөгийн анхдугаар олимпиад боллоо. Тус олимпиадыг Сүхбаатар аймгийн 2005 оны төгсөгчид ивээн тэтгэж буй бөгөөд нийт 1,5 сая төгрөгийн шагналын сантай олимпиадад 1-5 дугаар ангийн 440 сурагч оролцсон юм. Олимпиадад оролцохоор Уулбаян, Мөнххаан зэрэг зарим сумдаас ч багш сурагчид зорин ирсэн нь онцлог байлаа. Үсгэн өрөг […]
О.НОМИН-ЭРДЭНЭ: ШИДЭТ БИЙР ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧИД ИЛҮҮ ОЛОН ШИДИЙГ ҮЗҮҮЛЭХ БОЛНО
О.Номин-Эрдэнэ орон нутагтаа уран зургийг хөгжүүлэх, хүүхэд багагчуудад уран зургийн боловсрол олгохоор Улаанбаатар хотоос ирсэн залуу зураач. Аймгийн төвд ч байдаггүй гэж хэлж болохоор дугуйланг тэр төрөлх сумандаа хичээллүүлж байна. Тэрбээр хүүхдүүдийнхээ бүтээлээр аймгийн төвд үзэсгэлэн гаргаад амжжээ. Зураач мэргэжлийг хэзээ хаана эзэмшив. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу? Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг […]