Аймгийн Цагдаагийн газарт он гарснаас хойш 03 дугаар сарын 15-ны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 85 гомдол иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй 77 гомдол хүлээн авсан байна.
Улмаар 39 хохирогчийн мэдээллийг “Холбон зуучлах хуудас”-аар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон хамтарсан багт хүргүүлж, аюулын зэргийн үнэлгээг харгалзан есөн хохирогчийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авч нийгмийн ажилтны тусламж үйлчилгээг үзүүлжээ. Мөн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлагдсан 28 иргэнд давхардсан тоогоор 404 цагийн албадан сургалт зохион байгуулсан байна.
Иймд иргэдийг ахуйн хүрээнд болон хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй байхыг цагдаагийн бйагууллагаас онцгойлон анхааруулав.