Сүхбаатар аймагт 03 дугаар сарын 20-ны байдлаар ноолуур килограмм нь 150-155 мянган төгрөгийн ханштай байна. Аймгийн хэмжээнд жилд 450-600 тонн ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Цаашид ноолуурын үнэ өсөж, 180-190 мянга хүрэх магадлалтай байгаа аж.
Энэ хаврын тухайд дунджаар 500 орчим тонн ноолуур авна. Ихэнх сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор борлонгийн хорогдол их гарсан нь ийн ноолуурын хэмжээ буурахад нөлөөлж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Өнгөрсөн жил Сүхбаатар аймаг 1 сая 480 мянган толгой ямаа тоолуулсан билээ.