Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ҮСГЭН ӨРӨГ”-ИЙН ОЛИМПИАДЫГ ЦААШИД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОНО

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Баруун-Урт сумын 2-р сургуулийн нэрэмжит Үсгэн өрөгийн анхдугаар олимпиад боллоо. Тус олимпиадыг Сүхбаатар аймгийн 2005 оны төгсөгчид ивээн тэтгэж буй бөгөөд нийт 1,5 сая төгрөгийн шагналын сантай олимпиадад 1-5 дугаар ангийн 440 сурагч оролцсон юм. Олимпиадад оролцохоор Уулбаян, Мөнххаан зэрэг зарим сумдаас ч багш сурагчид зорин ирсэн нь онцлог байлаа. Үсгэн өрөг нь бага ангийн сурагчдын зөв бичгийн дүрийн мэдлэгийг бататгах, үсийн санг баяжуулах цаашлаад бүтээсэн үгийнхээ утгыг тайлбарлаж сурах гээд олон талын ач холбогдолтой тоглоом юм. Тоглоомын аргаар хичээлээс гадуур хүүхдүүдийг хөгжүүлэх сургалтын нэг хэрэглэгдэхүүн гэж үзэж болох юм. Хүүхдүүдийн хувьд ч анхдугаар олимпиадад идэвхтэй оролцож, өрсөлдөөн ч ширүүн байлаа. Тиймээс Үсгэн өрөгийн олимпиадыг цаашид уламжлал болгон тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үсгэн өрөг тэмцээн нь дэлхийн 80 гаруй оронд дэлгэрсэн бөгөөд манай улсад 2021 онд анх дэлгэрчээ. Хэпий богино хугацаа мэт боловч хэдийн монгол орны өнцөг булан бүрт ийн тархжээ.