Соёлын Яамнаас хэрэгжүүлж буй “Цахим соёл” арга хэмжээний хүрээнд бүх сумдын Соёлын төвийг шилэн кабелийн өндөр хурдны интернэтэд холбоно. Төслийг Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулж, аймгийн Цахилгаан холбоо компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан гэсэн сумд интернэтийн үйлчилгээг аваад байна. Ирэх 4 дүгээр сарын 1 гэхэд бүх сумд холбогдож дуусна. Ингэснээр тухайн байгууллагын дотоод болон бусад үйлчилгээний ажилд олон талын ахиц дэвшил гарахын зэрэгцээ иргэдийн авах соёлын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ гэж аймгийн Соёл, Урлагийн газраас мэдээллээ.
Уг ажилд нийт 24 сая төгрөг төсөвлөжээ.