Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

С.ОДГЭРЭЛ ГЭР БҮЛИЙН ХАМТААР ОРОН НУТАГТАА ШИЛЖИН ИРЖЭЭ

Аймгийн ИТХ-аар батлагдсны дагуу энэ оноос хэрэгжүүлж эхлээд буй  “Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөр”- ийн хүрээнд орон нутагтаа ажиллаж амьдарч буй болон шинээр шилжин ирсэн хоёр залуу гэр бүлд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.   Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 дахь жилдээ ажиллаж байгаа залуу гэр бүл Сэтгэц наркологийн тасгийн сувилагч Г.Баясгалан, ЯТТ-ийн […]

ЭЕШ-Д АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ СУРАГЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОВ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Улмаар математикийн хичээлээр 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарт уламжлал ёсоор мөнгөн урамшууллыг олгов. Мөн ЭЕШ-д 800 оноо авсан хоёр сурагчийн сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцан төлнө гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, Баруун-Урт сумын […]

ТӨСЛИЙН ҮР ДҮНД ГАНГА НУУР СЭРГЭЖЭЭ

Дарьгангын Ганга нуур нь 2016-2017 онд 70 хувь нь ширгээд байсан. Тэгвэл “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийн хүрээнд хийсэн ажлын үр дүнд нуур сэргэж, 2005 оны түвшинд хүрсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилтын судалгаа, Ганга нуурын хагшаасын судалгаа, хамгаалалтын 16 км хашаа татах, нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор ойр орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсний зэрэгцээ нуурын салхин дээд талд 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Ганга нуурын эргээс 500 м зайд аялагч жуулчдад зориулсан тохижилтын талбай буюу бичил цэцэрлэг хүрээлэнг байгуулжээ.

Г.СҮХБАТ: СУРГАЛТ, УРАН БҮТЭЭЛ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЯВАГДДАГААРАА МАНАЙ СУРГУУЛЬ ДАВУУ ТАЛТАЙ

ЭЕШ өндөрлөж төгсөгчид мэргэжил сонголтоо хийж буй энэ цаг үед хүүхэд, залуусын хамгийн ихээр сонирхдог мөн тэр хэрээр хамгийн их эрэлттэй мэргэжил болох хэвлэл мэдээлэл, медиа урлагийн чиглэлээр чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргадаг Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн захирал, Доктор, дэд профессор Г.Сүхбаттай ярилцлаа. -Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа дүү нарын маань өнөөдрийн хамгийн чухал […]