АЛТАН ОВООНЫ ТАХИЛГЫН НААДАМД СОНГОМОЛ НАС УРАЛДАХГҮЙ
Алтан овооны төрийн тахилгын хурдан морины уралдаанд зургаан насны морьд уралдах бөгөөд сонгомол нас уралдуулахгүй. Морьдын сэрвээг хэмжиж уралдааны замд гаргана. Ингэхдээ хэмжилтийг наадамчин олонд ил тод байлгах хүрээнд төв талбайд нэгдсэн дэлгэцээр бүх үйл явцыг харуулахаар төлөвлөжээ. Мөн уралдааныг шаардлагатайгаас бусад төрлийн авто машин дагуулахгүй учир уралдааны үйл явцыг ч тус дэлгэцээр үзэх боломжтой. […]
АЛТАН ОВООНЫ 110 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН БЭЛТГЭЛ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Төрийн тахилгат Алтан овооны 110 жилийн ойн баяр наадмын бэлтгэл болоод энэ үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Ойг 8 дугаар сарын 5, 6-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бөгөөд баярын нээлтийг 8 дугаар сарын 4-ний 20.30 цагт хийхээр төлөвлөжээ. Мөн тус өдрийн 22.30 цагт Сүхбаатар […]
ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХАНЫН ХИЙН ДАМЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
НҮБ-ын Хүүхдийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Петрохими ХХК АНЭ-ийн төрөх нярай, хүүхдийн тасгийн 11 өрөөнд хүчилтөрөгчийн ханын хийн дамжуулалтын системийг угсарч ашиглалтанд орууллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад оруулсан ч уг үйлдвэрийг эмнэлгийн хэмжээнд бүрэн ашиглах нөхцөл бүрдээгүй, төсөв санхүү хязгаарлагдмал, шаардлагатай тохиолдолд баллоноор хүчилтөрөгчөө зөөвөрлөж, […]