Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХАНЫН ХИЙН ДАМЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

НҮБ-ын Хүүхдийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Петрохими ХХК АНЭ-ийн төрөх нярай, хүүхдийн тасгийн 11 өрөөнд хүчилтөрөгчийн ханын хийн дамжуулалтын системийг угсарч ашиглалтанд орууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад оруулсан ч уг үйлдвэрийг эмнэлгийн хэмжээнд бүрэн ашиглах нөхцөл бүрдээгүй, төсөв санхүү хязгаарлагдмал, шаардлагатай тохиолдолд баллоноор хүчилтөрөгчөө зөөвөрлөж, эмчилгээ үйлчилгээндээ ашилаж байжээ. Харин уг хүчилтөрөгчийн ханын системийг ашиглалтад оруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ач холбогдолтой гэдгийг эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.