
Алтан овооны тахилгын 110 жилийн ойн баяр наадмын үеэр хуушуур, хоол үйлдвэрлэл, худалдаа, хүүхдийн тоглоомын үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, иргэдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалд тавигдах шаардлага 7 дугаар сарын 24-нд батлагджээ.
Тус ажлыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мал эмнэлгийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүн буюу “Баяр наадмын үйлчилгээ, аж ахуйн салбар хороо” зохион байгуулан ажиллаж байна.
Үйлчилгээ эрхлэгчдээс төлбөр хураамж авахгүй бөгөөд бизнес эрхлэгчдийг стандартын шаардлага хангасан цэвэр орчинд, эрүүл, аюулгүй, хүнс, бүтээгдэхүүнээр, иргэдэд соёлтой үйлчилгээ үзүүлэхийг уриалж байгаа аж.
Тахилгын үеэр худалдаа, үйлчилгээ явуулах аж ахуй нэгж, иргэдийн хүсэлтийг Стандарт хэмжил зүйн хэлтэс дээр хүлээн авч, бүртгэж байна.
Утас: 70510747 , 99084238