Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛТАН ОВООНЫ ТАХИЛГЫН НААДАМД СОНГОМОЛ НАС УРАЛДАХГҮЙ

Алтан овооны төрийн тахилгын хурдан морины уралдаанд зургаан насны морьд уралдах бөгөөд сонгомол нас уралдуулахгүй. Морьдын сэрвээг хэмжиж уралдааны замд гаргана.

Ингэхдээ хэмжилтийг наадамчин олонд ил тод байлгах хүрээнд төв талбайд нэгдсэн дэлгэцээр бүх үйл явцыг харуулахаар төлөвлөжээ. Мөн уралдааныг шаардлагатайгаас бусад төрлийн авто машин дагуулахгүй учир уралдааны үйл явцыг ч тус дэлгэцээр үзэх боломжтой.

Морьдын бүртгэл 8 дугаар сарын 3-нд эхлэнэ. Нэг морь арван мянган төгрөгийн хураамжтай. Уралдаанч хүүхдүүдэд нэгдсэн номер олгох бөгөөд энэ нь үнэ төлбөргүй аж. Хамгийн гол нь уяачид тавьж буй шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж даатгалд хамруулах, хамгаалах хувцсыг иж бүрэн өмсүүлэх нь чухал гэдгийг баяр наадмын морины комиссоос анхаарууллаа.