Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл өгөв
Шинэ хоршоо хөдөлгөөний зүүн бүсийн ахлагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэд аймаг орон нутгийн удирдлагууд болон Сүхбаатар, Баруун-Урт сумын иргэд, малчидтай уулзлаа. Уулзалтын үеэр шинэ хоршоо хөдөлгөөний талаар болоод хороо хэрхэн байгуулах, хоршоонд олгох хөнгөлөлттэй зээл, газрын талаар танилцуулга, мэдээллийг өгсөн юм. […]
Гэр үзэсгэлэнд10 мянган хүн хамрагджээ
Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан “ГЭР” боловсролын хөтөлбөр, үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын баг хамт олон амжилттай оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд найм хоногийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд арван мянган хүн хамрагджээ. Үзэсгээнгийн арга хэмжээнд Богд хааны музейтэй хамтран “Шар торгон өргөмжлөл”, “Хааны ордны шаглаа”, “Өндөр Гонгор”, Сүхбаатар […]
Баруун-Урт, Сүхбаатар сум чиглэлийн авто замын ажил эхэллээ
Улсын төсвийн 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрийн ажил эхэллээ. Нийт 67 км авто зам тавигдах бөгөөд эхний ээлжинд Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар Баруун-Урт голын эхэн хүртэл гүүр, наадмын талбайн зүүн урдаас Сүхбаатар сум чиглэлд 9,3 км замыг энэ жил хийж дуусгахаар төлөвлөжээ. Тус замын ажлын […]