Улсын төсвийн 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрийн ажил эхэллээ.
Нийт 67 км авто зам тавигдах бөгөөд эхний ээлжинд Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар Баруун-Урт голын эхэн хүртэл гүүр, наадмын талбайн зүүн урдаас Сүхбаатар сум чиглэлд 9,3 км замыг энэ жил хийж дуусгахаар төлөвлөжээ.
Тус замын ажлын гүйцэтгэгч компаниар “Монгол зам групп” ажиллаж байна.