
Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан “ГЭР” боловсролын хөтөлбөр, үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын баг хамт олон амжилттай оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд найм хоногийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд арван мянган хүн хамрагджээ.
Үзэсгээнгийн арга хэмжээнд Богд хааны музейтэй хамтран “Шар торгон өргөмжлөл”, “Хааны ордны шаглаа”, “Өндөр Гонгор”, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейтэй хамтран “Өөшхөө” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт 2000 гаруй хүн хамрагдаж, Гэр үзэсгэлэнг Арьсан урлалын холбооны зураач Ч.Баярсайхан, сийлбэрч Ц.Энхбааар, Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар суургууль, аймгийн Гэрэл зургийн холбоотой хамтран гаргаж танхимаар 10 мянган хүнд, цахимаар давхардсан тоогоор хүрчээ.