Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сүхбаатар аймагт ширээний теннисний спортын хөгжил, тамирчдын ур чадвар хоцрогджээ

Орон нутагт зарим төрлийн спорт төдийлөн хөгжихгүй байна. Жишээлбэл, Сүхбаатар аймагт ширээний теннисний спортын хөгжил, тамирчдын ур чадвар хоцрогджээ. Мэргэжлийн дасгалжуулагчгүй, хариуцсан холбоо ажлаа хангалттай хийдэггүй зэрэг нь энэхүү спорт хөгжихгүй болж буйн гол шалтгаан гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Гурван жилийн өмнө манай аймгийн өсвөрийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ үед тамирчдын […]

Л.Нарангэрэл: Урт үсээ би гоёл гэхээс илүү өв, соёл гэж нандигнадаг

Монголчууд эрт дээр үеэс эмэгтэйчүүд нь үсээ урт ургуулж, түүнийгээ эмэгтэй хүнийг чимэх нэг гоёл хэмээн үздэг байсан. Орчин үед гэзэгтэй эмэгтэйчүүд цөөрсөн ч, огт байхгүй болсон гэвэл бас үгүй. Тэдний нэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, сумын аварга малчин Л.Нарангэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө. Түүнийг “Гэзэг Нараа” гэх нэрээр нь Сүхбаатар нутгийнхан андахгүй. Урт үсийг […]

567,7 тонн махны нөөцтэй байна

  03 дугаар сарын 13-ны байдлаар Сүхбаатар аймаг 567,7 тонн махны нөөцтэй байна. Аймгийн ХХААГ-аас нөөцийн мах болоод өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний нөөцийн судалгааг тогтмол авч, хяналт тавин ажиллаж байна. Мөн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр махны захад нийт таван тонн махны нөөц байгааг тогтоожээ. Захаар худалдаалж байгаа махны үнэ бага зэргийн өсөлттэй […]

Ноолуур килограмм нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна

  Сүхбаатар аймагт ямааны ноолуур нэг килограмм нь 70 мянган төгрөгийн ханштай байна. ХХААХҮЯ-наас ноолуурын үнийг нэг кг-ыг нь 100 мянгаас буулгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор одоогоор малчид ноолуураа тушааж эхлээгүй байна гэдгийг ченжүүд хэлж байна. Энэ өвлийн тухайд цас ихтэй байснаас хаврын эхэнд шороо тоосгүй байсан учир ноолуурын чанарт эерэгээр нөлөөлнө. Тиймээс малчид ч […]

18,6 мянган хүн хэрэглээний зээлтэй байна

  Аймгийн хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 18,6 мянган хүний  91,7 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн үлдэгдэл  байна гэж Монгол банкны Сүхбаатар салбараас мэдээллээ. Хэрэглээний зээлд цалингийн, картын, санхүүгийн түрээсийн, тэтгэврийн, хадгаламж барьцаалсан, оюутны, өрхийн, мөн ипотекийн зээлүүд багтдаг. Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа 91,7 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн ихэнх хувийг цалингийн болон тэтгэврийн […]

“Соёлыг түгээе” аян Сүхбаатар аймагт үргэлжиллээ

  Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа “Соёлыг түгээе” төслийн нээлт энэ сарын 25-нд Сүхбаатар  аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд сум бүрийн төлөөллөөс бүрдсэн 500 гаруй эмэгтэй хамрагдаж, хандлагаа өөрчлөн хамтдаа хөгжихийг дуу нэгтэйгээр уриалж байлаа. Соёлыг түгээх багт МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, өв соёл түгээн дэлгэрүүлэгч МУСТА Б.Нарандэлгэр, жүжигчин МУСТА А.Ганчимэг нар багтжээ. Монголын эмэгтэйчүүдийн […]

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын шинэ даргыг томиллоо

  Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Дэмчиг овогтой Батчулууныг томиллоо. ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ирж ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ ЦГ-ын алба хаагчдын ёс зүй, сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах тал дээр голлон анхаарч ажиллахыг чиглэл болгон өгсөн байна. Д.Батчулуун нь 1998-2004 Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, ЦГ-ын дэд дарга, 2015-2020 […]

Дөрвөн нохой, хоёр мал галзуугаар өвчилжээ

    Сүхбаатар аймгийн гурван суманд мал амьтны галзуу өвчин бүртгэгдэж, тус өвчнөөр өвчилсөн дөрвөн нохой, хоёр малыг  устгасан гэх мэдээллийг аймгийн Мал эмнэлгийн газар /МЭГ/-аас өглөө. Өвчний анхны дуудлага 02 дугаар сарын 01-нд Баруун-Урт сумаас ирсэн. Газар дээр нь очиж ажиллахад нохой галзуурсан байсан. Үүнээс хойш өнөөг хүртэл аймгийн хэмжээнд Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд […]

Теле хичээлийн үзэлт 80 орчим хувьтай байна

          Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, улмаар сургалтыг теле хэлбэрээр явуулж байгаа. Тэгвэл теле хичээлийн үзэлт тус аймгийн хэмжээнд 80 орчим хувьтай байгааг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/-аас мэдээллээ. Боловсролын хүрээлэнгээс батлагдсан сургалтын агуулгаар хичээл заадаг. Нэг 7 хоног шинэ хичээл үзээд, […]