Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

18,6 мянган хүн хэрэглээний зээлтэй байна

 

Аймгийн хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 18,6 мянган хүний  91,7 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн үлдэгдэл  байна гэж Монгол банкны Сүхбаатар салбараас мэдээллээ.

Хэрэглээний зээлд цалингийн, картын, санхүүгийн түрээсийн, тэтгэврийн, хадгаламж барьцаалсан, оюутны, өрхийн, мөн ипотекийн зээлүүд багтдаг. Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа 91,7 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн ихэнх хувийг цалингийн болон тэтгэврийн зээл эзэлж байна. Харин нийт зээлийн 13,5 тэрбум төгрөг нь ипотекийн зээл байгаа юм.

Монгол Улсын Сангийн яам болон Монгол банкнаас хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах эрх зүйн боломжийг иргэдэд олгосон. Ингэхийн тулд зээлдэгч заавал харилцагч банкандаа очиж зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах шаардлагатайг анхааруулж байгаа. Гэхдээ энэ ажил орон нутагт одоогоор хараахан хэрэгжиж эхлээгүй байна.

Т.Одончимэг