Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Дэмчиг овогтой Батчулууныг томиллоо.
ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ирж ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ ЦГ-ын алба хаагчдын ёс зүй, сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах тал дээр голлон анхаарч ажиллахыг чиглэл болгон өгсөн байна.
Д.Батчулуун нь 1998-2004 Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, ЦГ-ын дэд дарга, 2015-2020 онд ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, ахлах байцаагчаар тус тус ажиллаж байжээ.