Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Малчдад “Мөрийн хөтөлбөр бус Мөнгө” хэрэгтэй байна гэв

Өнгөрсөн 04 дүгээр сард ноолуураа Засгийн Газартаа тушаасан малчид өнөөг хүртэл ноолуурын мөнгөө хүлээсээр. Зөвхөн Баяндэлгэр сумаас гэхэд л 70 орчим тонн ноолуурыг нь худалдан авчээ. Харин малчдын гар дээр өнөөг хүртэл мөнгө нь ирээгүй байна. Жилдээ ганц удаа авдаг мөнгөөрөө малчид бараг бүтэн жилийнхээ ажил амьдралыг зохицуулдаг гэхэд хилсдэхгүй. Хуучин жишгээрээ ченж нарт тушаачихаад […]

МАНАЙ ОРЦНЫ ХҮҮ

Мөнххаан сумын улсын тэргүүний сургуульд арван нэгэн жил ажилласан миний бие 1987 оны зун аймгийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар Сургалт заах аргын кабинет хэмээх Сүхбаатар нутгийн дунд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, сайхан хичээл заадаг, сайн багш нарыг олон болгох үндсэн зорилготой байгууллагын мэргэжилтнээр суга дэвшин томилогдож Боловсролын хэлтсийн ГАЗ-53 машины тэвшин дээр гэрээ ачиж ирээд Баруун-Урт […]

СҮХБААТАР АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ Ж.БАТСУУРИЙН СУРГУУЛИЙН ОН ЖИЛҮҮД…

Нар тоссон Нарангийн шаргал тал, бор толгодын дунд тоглож өссөн хөдөөний бор жаалуудын нэг нь Жамбын Батсуурь билээ. Улсын хилийн дагуух Баяндулаан уул, Ноён хөндий, Логийн чулуу, Гурван хонгор, Баавхайн говь… гээд жилийн дөрвөн улиралд ямагт өнтэй сайхан тэнүүн тал нутаг аав ээжийнх нь мал сүргийн бэлчээр. Тэрбээр аав ээжийнхээ тавин нас хүрч байхад нь төрсөн, найман хүүхэдтэй өнөр айлын хамгийн бага нь. Айлын […]

НУУЦААР АЖИЛЛАЖ БАЙСАН СОШИАЛ, ХАР ПИ АР-ЫН БАГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Баруун-Урт сумын баруун дор, бүр тодруулбал жолооны дромын хойд дор олны нүд, хөдөлгөөнөөс хол газар ингэж зориудаар барьсан байранд МАН-ын сошиал баг буюу хар ПИ АР-ын баг байрлаж өдөр шөнөгүй цахим орчинд бусдыг гүтгэн доромжилж харлуулах, улмаар иргэд сонгогчдыг хооронд нь талцуулах ажлыг хийж байжээ. Хоёр гэрт суурин болон зөөврийн 10 гаруй компьютер дээр үл   таних гадны залуучууд ажиллаж, бусдын удирдлагаар дээрх ажлыг хийж […]