АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА М.ИДЭРБАТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Сүүлийн өдрүүдэд халдварын тоо болоод шинэ голомтын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой комиссын дарга М.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, Сүхбаатар аймагт халдварын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Орон нутгийн зам нээсэн болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөл хөдөлгөөн ихэссэн. Иргэд, жолооч нар зөвшөөрөгдөөгүй замаар нэвтэрч, сумдад очиж байгаа нь халдвар тарах эрсдлийг бий болгож […]
ХАЛДВАРЫН 16 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭВ
6 дугаар сарын 10-ны 12 цагийн байдлаар тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 19 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 353 боллоо. Шинэ тохиолдлууд нь Баруун-Уртад зургаа, Уулбаянд нэг, Онгонд Нэг, Наранд долоо, Дарьганга суманд нэг халдвар бүртгэгджээ. Дарьганга суманд халдвар шинээр бүртгэгдсэнээр тус аймгийн 12 суманд халдвар тархаад байгаа юм. Халдварын ихэнх тохиолдлууд нь […]
С.ЭРДЭНЭ, Д.ЭНХБАТ НАР СОНГОГЧДЫН 5 ХҮРТЭЛХ ХУВИЙН САНАЛЫГ АВЧЭЭ
Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Нийт сонгогчийн 64,8 хувь нь саналаа өгснөөс, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн төлөө 23215 сонгогч буюу 87.3 хувь нь саналаа өгснөөр ялалт байгуулжээ. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 880 сонгогч буюу 3.3 хувь, “ЗХЭЭвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат 1356 сонгогч буюу 5.1 хувийн саналыг […]
ХЯНАЛТЫН ТООЛЛОГЫН ДАРАА АЛБАН ЁСООР СОНГУУЛИЙН ДҮНГ ЗАРЛАНА ГЭВ
Сүхбаатар аймгийн 41,7 мянган сонгогчийн 64.76 хувь нь саналаа өгч, нийт ирцээрээ улсад тэргүүлснээр санал хураалт өндөрлөв. Одоогоор хяналтын тооллого явагдаж байна. Бүх дүн мэдээлэл нэгтгэгдэж дууссаны дараа албан ёсоор дэлгэрэнгүй мэдээллийг өгч, сонгуулийн дүнг зарлана гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллэв. Тус аймгийн 13 сумаас ганцхан Наран суманд санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байна. […]