Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАРЫН 16 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭВ

6 дугаар сарын 10-ны 12 цагийн байдлаар тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 19 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 353 боллоо. Шинэ тохиолдлууд нь Баруун-Уртад зургаа, Уулбаянд нэг, Онгонд Нэг, Наранд  долоо, Дарьганга суманд нэг халдвар бүртгэгджээ.

Дарьганга суманд халдвар шинээр бүртгэгдсэнээр тус аймгийн 12 суманд халдвар тархаад байгаа юм.

Халдварын ихэнх тохиолдлууд нь зөөвөрлөгдөн ирж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч, гэр бүлийн хүрээллийн дунд тархах эрсдэл өндөр байна. Одоогоор Баруун-Урт суманд эх үүсвэр тодорхойгүй нэг халдварын голомтыг тогтоохоор тандалтын баг ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар АНЭ-т 110, Наран сумын ЭМТ-д хоёр нийт 112 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авч эмчлүүлж байгаа иргэдийн дунд вакцины эхний тунд хамрагдсан 71, хоёр дахь тунд хамрагдсан 68, бүрэн тундаа хамрагдан 14 ба түүнээс дээш хоносон 25 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллэв.

Батлагдсан тохиолдлын ойрын 804, дам 894 харьцагч гэрийн ажиглалт тусгаарлалтад байна. Сүүлийн 24 цагт хийгдсэн 200 орчим иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Т.ОДОНЧИМЭГ