Сүүлийн өдрүүдэд халдварын тоо болоод шинэ голомтын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой комиссын дарга М.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ, Сүхбаатар аймагт халдварын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Орон нутгийн зам нээсэн болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөл хөдөлгөөн ихэссэн. Иргэд, жолооч нар зөвшөөрөгдөөгүй замаар нэвтэрч, сумдад очиж байгаа нь халдвар тарах эрсдлийг бий болгож байна. Мөн Улаанбаатар хот болон өөр аймаг, сумаас халдвар зөөвөрлөгдөж ирэх тохиолдол их байгаа учир замын хөдөлгөөн болоод зорчигчдын хяналтыг сайжруулах зорилгоор Цонжин болдогийн замд нэмэлтээр пост гаргахаар төлөвлөж байна.
Цаашид Сүхбаатар аймгийн бүх сумд, багаас ногоон бүс гэж сонгон зарлах боломжгүй болсон. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ барих нь багасаж, хайнга хандаж эхэлсэн. ААНБ-ууд мэргэжийн байгууллагаас өгч байгаа зааврыг бүрэн дагаж, мөрдөхгүй байна. Тиймээс цаашид хяналт шалгалтаа чангатгах шаардаагтай болоод байна. ААНБ, үйлчилгээний газрууд наад зах нь хоёр дахь тундаа хамрагдагүй иргэнд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна. Цаашид халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байвал аймгийн баяр наадмыг хэрхэн тэмдэглэх асуудал ч яригадана гэв.
Тиймээс иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сахин цар тахлын хамтдаа даван туулахыг уриаллаа.
Т.ОДОНЧИМЭГ