Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Нийт сонгогчийн 64,8 хувь нь саналаа өгснөөс, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн төлөө 23215 сонгогч буюу 87.3 хувь нь саналаа өгснөөр ялалт байгуулжээ. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 880 сонгогч буюу 3.3 хувь, “ЗХЭЭвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат 1356 сонгогч буюу 5.1 хувийн саналыг авсан байна.
Санал огт тэмдэглээгүй саналын хуудас 1155 буюу 4.3 хувийг эзэлж байна.
Тус аймгийн хэмжээнд нэрсийн жагсаалтад 41 мянга гаруй сонгогч бичигдэж 26606 сонгогч саналаа өгч, энэ удаагийн сонгуульд хамгийн өндөр ирцтэй оролцсоноор аймгийн Сонгуулийн хороо санал хураалтын үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж өндөрлөлөө.
Т.ОДОНЧИМЭГ