Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХЯНАЛТЫН ТООЛЛОГЫН ДАРАА АЛБАН ЁСООР СОНГУУЛИЙН ДҮНГ ЗАРЛАНА ГЭВ

Сүхбаатар аймгийн 41,7 мянган сонгогчийн 64.76 хувь нь саналаа өгч, нийт ирцээрээ улсад тэргүүлснээр санал хураалт өндөрлөв. Одоогоор хяналтын тооллого явагдаж байна. Бүх дүн мэдээлэл нэгтгэгдэж дууссаны дараа албан ёсоор дэлгэрэнгүй мэдээллийг өгч, сонгуулийн дүнг зарлана гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллэв.

Тус аймгийн 13 сумаас ганцхан Наран суманд санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байна. Баяндэлгэр сумын сонгогчид 73,87 хувь буюу хамгийн өндөр ирцтэйгээр сонгуульд оролцжээ.

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 90 орчим хувийн саналыг авч ялалт байгуулжээ.

Т.ОДОНЧИМЭГ