200 ТОННЫН НОГООНЫ АГУУЛАХЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Энэхүү ногооны агуулахыг 2018 онд барьж, орон нутаг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйн улмаас хоёр жил гаруйн хугацаанд ашиглах боломжгүй байсан юм. Мөн орон нутгийн тариаланчид хураасан ногоогоо хадгалах савгүй өнөөг хүрсэн. Тэгвэл тус агуулахын дэд бүтцийн асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, удахгүй ашиглалтад оруулахаар болжээ. Энэхүү агуулах нь гурван хэсэгтэй бөгөөд […]
ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВЧ, ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА
Сүхбаатар аймагруу орж, гарах замын хөдөлгөөнийг хаасан ч хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байгаа. Ингэхдээ тусгай цахим системийг нэвтрүүлсэн. Уг систем нэвтэрснээс хойш 1300 орчим иргэнээс хүсэлт ирсэн бөгөөд үүний 50 гаруй хувийг шийдэрлэжээ. Сүхбаатар аймагруу ирэх болон гарах зайлшгүй шаардлагатай иргэд smart.sukhbaatar.gov.mn хаягаар нэвтэрч асуумжийг бөглөх ёстой. Асуумжинд иргэний […]
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТНАА УГТАН АВАВ
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх хүндэт цолоор шагнуулсан. Тэрээр Сүхбаатар аймаг, аймгийн ЗДТГ-аас тодорч буй хоёр дахь гавьяат ажилтан юм. Шинэхэн гавьяат нутагтаа ирж, орон нутгийн удирдлага болон ЗДТГ-ын хамт олон түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Д.Шижирбаатар нь багш мэргэжитэй ч төрийн албанд тасралтгүй […]
НАЙМАН СУМАНД 52 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
Аймгийн Шуурхай штабаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Сүүлийн 24 цагт Баруун-Урт 32, Мөнххаан хоёр, Онгон 10, Уулбаян дөрөв, Сүхбаатар, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумдад тус бүр нэг нийт 52 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 980 боллоо. Нийт тохиолдлоос 645 иргэн бүрэн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагат 368 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн […]