Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх хүндэт цолоор шагнуулсан. Тэрээр Сүхбаатар аймаг, аймгийн ЗДТГ-аас тодорч буй хоёр дахь гавьяат ажилтан юм. Шинэхэн гавьяат нутагтаа ирж, орон нутгийн удирдлага болон ЗДТГ-ын хамт олон түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Д.Шижирбаатар нь багш мэргэжитэй ч төрийн албанд тасралтгүй 39 жил ажиллажээ. Төрийн албаны анхан шат болох Сумын ЗДТГ-ын мэргэжилтнээс эхлээд сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын дарга зэрэг төрийн удирдах албаны ажлыг олон жил нэр төртэй хашиж ирсэн нэгэн. Уулбаян сумын Засаг даргаар найман жил ажиллахадаа орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж, анхдагч гэж тодотгохуйц олон ажлыг сум орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн байдаг. Мөн тэрээр өөрийн сурсан мэдсэнээ залуу хойч үедээ зааж сургах, ажлын арга туршлагаа хуваалцан олон олон залуу болосон хүчнийг төрд бэлтгэн оруулсан байна.
Өдгөө тэрээр аймгийн Засаг даргын орлогчийн албыг хашиж байна.