Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ,мэдээллийн сайт

НАЙМАН СУМАНД 52 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Аймгийн Шуурхай штабаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Сүүлийн 24 цагт Баруун-Урт 32, Мөнххаан хоёр, Онгон 10, Уулбаян дөрөв, Сүхбаатар, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумдад тус бүр нэг нийт 52 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 980 боллоо.

Нийт тохиолдлоос 645 иргэн бүрэн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагат 368 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 62 нь есөн сумын ЭМТ-д эмчлүүлж байна. Халдар авсан иргэдийн дунд 0-18 насны 56 хүүхэд байна.

Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт 440 ор дэлгээн. АНЭ-т 320, сум тус бүрт 10 ор дэлгэжээ. Сумдад биеийн байдал хөнгөн иргэдийг эмчилж байгаа аж.

Одоогоор 106 шинжилгээний хариу хүлээгдэж байна гэв.