Сүхбаатар аймагт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ насны 3800 орчим хүүхэд вакцинд хамрагдах ёстой. Аймгийн хэмжээнд вакцины 13 цэг ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүдийн идэвх сайн байгааг ЭМГ-аас мэдээллээ.
Хүүхдүүд заавал эцэг эх, асран хамгаалагчдын хамт ирж, зөвшөөрлийн хуудас бөглөсөнөөр вакцинаа хийлгэнэ. Эцэг эхчүүдийн зөвшөөрөл болоод вакцины хариу урвалтай холбоотой ямар нэг гомдол мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Тус аймаг насанд хүрэгчдийнхээ 92 хувийг, 16, 17 настнуудын 74 хувийг дархаажуулалтад хамруулаад байгаа аж. Вакцинд хамрагдаагүй үлдсэн хүүхүүд болон насанд хүрэгчдийн нэрсийг шүүж, хамрагдахгүй байгаа шалтгааныг тодруулах ажил хийгдэж байгаа гэнэ.
Вакцины цэгийн тухайд сумын ЭМТ-үүд дээр ус бүр нэг цэг, Баруун-Урт суманд Хоёрдугаар цэцэрлэг дээр нэг цэг ажиллаж байна. Мөн тус цэгт жирэмсэн эмэгтэйчүүдэд вакциныг давхар хийж байна.