Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАЯР НААДМЫН ТАЛБАЙГ ШИНЭЭР БАРИНА

Аймгийн баяр наадмын талбайг буулгаж, шинэ талбай барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Ирэх жил Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохионо. Ой угтсан бүтээн байгуулалтын нэг ажил нь энэ байх бөгөөд шинэ наадмын талбайг морь барианы хойд дэнж дээр барих аж.

Талбайн барилгын ажил удахгүй эхлэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулна.

Хуучин талбайн суурь нь суулт өгч, хана нь цуурч олон жил болсон учир цаашид ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, улмаар буулган бүтэн тоссгыг ААНБ-уудад хямд үнээр худалдсан байна. Харин энэхүү талбайн суурин дээр хүүхдийн парк байгуулахаар төлөвлөжээ.