Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БИЕИЙН БАЙДАЛ НЭН ХҮНД НЭГ ИРГЭН БАЙНА

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын 49 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдсан тохиолдол 742 боллоо. Халдвар авсан иргэдээс 466 тохиолдол эдгэрсэн бол, тусгаарлах эмнэлэгт 280, Наран сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн дунд биеийн байдалд нэн хүнд нэг иргэн байгааг ЭМГ-аас мэдээллээ.

49 тохиолдлыг харьяаллаар авч үзвэл Баруун-Урт 25, Уулбаян 6, Сүхбаатар 2, Эрдэнэцагаан 2, Дарьганга 5, Наран 9 тохиолдол нэмэгдсэн байна.

Тусгаарлан ажиглах 12 байранд 95 иргэнийг ажиглаж байна. Гэрийн тусгаарлалтад 2344 байгаагаас 1126 иргэнд эмнэлзүйн тандалт хийжээ. Одоогоор 211 шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Халдвар авсан иргэдийн 25,6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна.