Энэхүү ногооны агуулахыг 2018 онд барьж, орон нутаг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйн улмаас хоёр жил гаруйн хугацаанд ашиглах боломжгүй байсан юм. Мөн орон нутгийн тариаланчид хураасан ногоогоо хадгалах савгүй өнөөг хүрсэн. Тэгвэл тус агуулахын дэд бүтцийн асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, удахгүй ашиглалтад оруулахаар болжээ.
Энэхүү агуулах нь гурван хэсэгтэй бөгөөд хоёр нь 0 градуст хадгалах, нэг нь гүн хөлдөөх зориулалттай аж. Жилийн дөрвөн улиралд байнгын 0 градуст байхаар тоноглогдсон гэдгийг гүйцэтгэгч талаас тайлбарлаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 200 тоннын агуулахыг ашиглалтад оруулснаар орон нутгийн тариаланчдад тулгамдаж байдаг гол асуудал шийдэгдэх юм.