БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛИЙГ 9 ДҮГЭЭР САРД ЯВУУЛЖ ДУУСГАНА

Сүхбаатар аймаг 13 сумын 66 багтай. Багийн засаг дарга нарын ээлжит сонгууль өнгөрсөн намар эхэлсэн ч халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цуцлагдаад байсан. Тэгвэл сумын удирдлагууд, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу үлдсэн багуудын засаг даргын сонгуулийг энэ 9 дүгээр сард явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 1 гэхэд бүх багийн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж дуусгах […]
АХМАДЫН СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨТГӨХӨД ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

“Амгалант дэнж” улсын төсөвт үйлдвэрийн газар нь ахмад настанд сувиллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Тус сувилал нэг ээлжид 30 хүн хүлээн авч, уламжлалт, физик эмчилгээ болон бусад эмчилгээ сувилгааг хийж байна. Сувиллын ажилтай аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар танилцаж, цаашид үйл ажиллагааг нь өргөтгөх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв. […]
БОАЖГ-Т МОД УСАЛГААНЫ МАШИН ОЛГОВ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймаг, сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Үүний хүрээнд орон нутгийн төсвийн 60 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн БОАЖГ-т усалгааны цоо шинэ авто машиныг хүлээлгэн өглөө. Аймгийн БОАЖГ 2013 оноос хойш авто машинаа шинэчлээгүй аж. Баруун-Урт суманд 20 орчим мянган мод бий. Үүнийг аймгийн БОАЖГ, мод үржүүлгийн гурван ААН-тэй хамтран […]
БАРУУН-УРТ СУМАНД ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА

Аймгийн ЭМГ-аас өгч буй мэдээгээр 08 дугаар сарын 31-ний 08 цагийн байдлаар сүүлийн 24 цагт халдварын 50 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2261 болов. Тодруулбал Баруун-Урт суманд хамгийн их буюу 37 тохиолдол бүртгэгдсэн бол Уулбаян, Мөнххаан сумдад тус бүр нэг, Сүхбаатар гурав, Эрдэнэцагаан дөрөв, Онгонд дөрвөн халдвар шинээр гарчээ. Баруун-Урт суманд халдварын тархалт хамгийн […]