Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН СОНГУУЛИЙГ 9 ДҮГЭЭР САРД ЯВУУЛЖ ДУУСГАНА

Сүхбаатар аймаг 13 сумын 66 багтай. Багийн засаг дарга нарын ээлжит сонгууль өнгөрсөн намар эхэлсэн ч халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цуцлагдаад байсан. Тэгвэл сумын удирдлагууд, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу үлдсэн багуудын засаг даргын сонгуулийг энэ 9 дүгээр сард явуулахаар болжээ.

Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 1 гэхэд бүх багийн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж дуусгах чиглэлийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Энэ хугацаанд 10 сумын 41 багт сонгууль явагдах юм.

Халдварын нөхцөл байдал эргэн хүндэрч байгаа ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгуулийг явуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд тавих хяналтаа чангатгахыг онцгойлон анхаарууллаа.