“Амгалант дэнж” улсын төсөвт үйлдвэрийн газар нь ахмад настанд сувиллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Тус сувилал нэг ээлжид 30 хүн хүлээн авч, уламжлалт, физик эмчилгээ болон бусад эмчилгээ сувилгааг хийж байна. Сувиллын ажилтай аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар танилцаж, цаашид үйл ажиллагааг нь өргөтгөх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Улмаар тэдний үйл ажиллагааг дэмжиж, аймгийн Засаг дарга иж бүрэн тавилгатай таван гэр, эмчилгээний байр, амрагчдын байр хоёрын дундах хэсгийн өргөтгөлийн ажлыг ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэхээр болов.
Өмнөх сувиллын үйл ажиллагааг алдагдуулалгүй илүү сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Одоогоор үйлчлүүлсэн ахмадуудаас ямар нэг санал гомдол гараагүй. Харин ч их таатай хүлээн авч байгаа. Бид ирэх жилээс гүүний саам, ахмадуудад зориулсан сувилалын бусад эмчилгээг нэвтрүүлж, хүүхдийн зуны сувилалыг ажиллуулахаар төлөвлөж байгаа талаар газрын дарга Г.Идэрмөнх танилцуулж байлаа.