Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймаг, сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Үүний хүрээнд орон нутгийн төсвийн 60 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн БОАЖГ-т усалгааны цоо шинэ авто машиныг хүлээлгэн өглөө. Аймгийн БОАЖГ 2013 оноос хойш авто машинаа шинэчлээгүй аж.
Баруун-Урт суманд 20 орчим мянган мод бий. Үүнийг аймгийн БОАЖГ, мод үржүүлгийн гурван ААН-тэй хамтран арчилгаа, усалгааг тусгай графикийн дагуу хийдэг. Өнгөрсөн 7 дугаар сард хийсэн мониторинг судалгаагаар модны ургалт 80 хувьтай байна гэж дүгнэгджээ. Харин ийнхүү шинэ усалгааны машинтай болсноор модны ургалт илүү сайжрах боломж бүрдлээ гэж газрын дарга О.Батнасан хэллээ.