Аймгийн ЭМГ-аас өгч буй мэдээгээр 08 дугаар сарын 31-ний 08 цагийн байдлаар сүүлийн 24 цагт халдварын 50 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2261 болов. Тодруулбал Баруун-Урт суманд хамгийн их буюу 37 тохиолдол бүртгэгдсэн бол Уулбаян, Мөнххаан сумдад тус бүр нэг, Сүхбаатар гурав, Эрдэнэцагаан дөрөв, Онгонд дөрвөн халдвар шинээр гарчээ. Баруун-Урт суманд халдварын тархалт хамгийн их байгаа бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас халдвар илрэх тохиолдол гарч байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгойлон анхааруулав.
Одоогоор АНЭ-т 120, сумдын ЭМТ-д 104 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-18 насны хүүхэд 29, жирэмсэн эмэгтэй нэг байна гэв.