Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хоёр эмэгтэйн хариу сөрөг гарсан ч эмнэлэгт хязгаарлалтын дэглэмтэй хэвээр байна

Энэ сарын 10-ны өдөр Бичигтийн боомтоор дамжин орж ирсэн хоёр эмэгтэйг тусгаарлаж, өндөр халуурсан гэх эмэгтэйгээс сорьц авч ХӨСҮТ-д хүргүүлээд байсан билээ. Тэгвэл тухайн хоёр эмэгтэйн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусний халдвар биш болохыг тогтоожээ.

Хэдий хариу сөрөг гарсан ч тухайн хоёр эмэгтэй АНЭ-ийн халдвартын тасагт тусгаарлагдсан хэвээр байгаа бөгөөд түр хязгаарлалтын дэглэм тогтоон хэвтэн эмчлүүлэгчдэд гаднаас эргэлт оруулахгүй, байнгын хамгаалалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.